(1) Япон Улсын Байгаль Орчны яамны дэргэдэх ХКОМ-ын төслүүдийн санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Даян Дэлхийн Байгаль Орчны Төв сан (GEC)-аас 2025 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх ХКОМ-ын төслүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://gec.jp/jcm/kobo/mp250407/

(2) Зорилго:

Япон Улс нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, сааруулахад оруулж буй хувь нэмрийг зохих түвшинд үнэлэх, мөн ХКОМ-ыг хэрэгжүүлж буй түнш орнуудад нүүрстөрөгчгүйжүүлэх технологи, бүтээгдэхүүн, систем, үйлчилгээг нутагшуулах, нэвтрүүлэх замаар дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулж байна.

Япон Улсын санаачилсан энэхүү түншлэлд 29 улс нэгдэн орон ХКОМ-ыг хэрэгжүүлж байна.

ХКОМ-ын төслийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор Япон Улсын Байгаль орчны яам (ЯБОЯ)-аас Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (JICA) болон Засгийн газрын харьяа бусад санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийн хөтөлбөрүүдтэй хамтран ажиллахыг багтаасан “ХКОМ-ын төсөл”-ийг хэрэгжүүлсээр ирсэн.

ХКОМ-ын зорилго нь хөгжиж буй болон бусад улс орнуудад нүүрстөрөгчгүйжүүлэх технологийг ашиглан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд Япон Улс болон түнш орны хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтод тооцуулах кредитийг олгоно.

Түүнчлэн, 2021 оны 6 дугаар сард Японы Байгаль Орчны яамнаас зарласан “Нүүрстөрөгчгүйжүүлэх дэд бүтцийн санаачилга”, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас баталсан “Дэлхийн дулаарлын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөө”, 2021 оны 11 дүгээр сард НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талуудын 26-р бага хурлын хүрээнд Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийг хэрэгжүүлэх, 2022 оны 6 дугаар сард Засгийн газраас баталсан эдийн засгийн шинэ загвар, үйл ажиллагааны төлөвлөгөө “Шинэ хэлбэрийн капитализм” зэрэг баримт бичгүүдэд үндэслэн ХКОМ-ыг хэрэгжүүлэгч түнш орнуудын хэрэгцээг харгалзан нүүрстөрөгчгүйжүүлэх технологийг нэвтрүүлэх замаар дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой.

(3) ХКОМ-ын санхүүгийн дэмжлэгийг хэн авах эрхтэй вэ?

Япон талын хуулийн этгээд(үүд) болон Монгол талын хуулийн этгээд(үүд) хамтран олон улсын консорциум байгуулан ХКОМ-ын төслийн санхүүгийн дэмжлэгийг авах эрхтэй. Олон улсын консорциумыг төлөөлөн Япон талын хуулийн этгээдээр дамжуулан ХКОМ-ын төсөлд хамрагдах өргөдлөө илгээнэ.

(4) Төсөл хэрэгжүүлэх хугацаа

Төслийг хэрэгжүүлэх хугацаа нь (тоног төхөөрөмж суурилуулах болон төлбөрийн гүйцэтгэл) Санхүүжилтийн гэрээнд заасан өдрөөс эхлэн 2028 оны 1-р сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тогтоогдоно. Энэ хугацаанаас өмнө болон дараа хийсэн захиалгууд төсөлд хамрагдахгүй.

(5) Төсөл хүлээн авах хугацаа:

  • Эхний шатны өргөдөл хүлээн авах: 2025 оны 5-р сарын 16-ны Баасан гарагийн 12:00 цаг (Японы цагаар)
  • Хоёр дах шатны өргөдөл хүлээн авах: 2025 оны 7-р сарын 25-ны Баасан гарагийн 12:00 цаг
  • Гурав дах шатны өргөдөл хүлээн авах: 2025 оны 9-р сарын 30-ны Мягмар гарагийн 12:00 цаг

https://www.timeanddate.com/worldclock/converter.html

Даян дэлхийн байгаль орчны төв сан байгууллага нь ХКОМ-ын төслүүдийн тендерийн материалыг 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл хүлээн авна. (Япон улсын Засгийн газраас тухайн жилд төсөвлөгдсөн санхүүгийн дэмжлэгийн үлдэгдлээс шалтгаалан тендерийн зарлагдсан хугацаа нь хугацаанаасаа өмнө хаагдах боломжтой гэдгийг анхаарна уу)

(6) Тодруулга

ХКОМ-ын төсөлтэй холбоотой асуулт, тодруулах зүйл байвал энэхүү “холбоо барих маягт”-ыг (https://gec.jp/jcm/contact_form/) бөглөн илгээнэ үү.

(7) ХКОМ-ын төслийн жендерийн бодлого

“ХКОМ-ын төслийн жендерийн тэгш байдлыг хангах удирдамж”-тай  (https://gec.jp/jcm/jp/kobo/r07/mp/jcmsbsdR7_gender_en.pdf)  танилцана уу.

(8) Зөвлөлдөх уулзалт хүсэх тухай

Даян Дэлхийн Байгаль орчны төв сан байгууллага нь ХКОМ-ын төсөлд оролцох хүсэлтэй байгууллагуудад төсөл боловсруулахад туслах зорилгоор өргөдөл хэрхэн гаргах талаар зөвлөгөө өгдөг.  (https://jcm-mrv.my.site.com/en/s/BusinessRegistrationForm. бөглөж илгээх)