МОНГОЛ-ЯПОНЫ ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХАМТАРСАН ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРЛЫН ТАЛААР
Монгол – Япон улс 2013 оны 1 дүгээр сарын эхээр Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Уг түншлэлийн хүрээнд хүлэмжийн хийг бууруулахад Япон улсын хөрөнгө оруулалтыг татах, өндөр үр ашигтай технологийг нэвтрүүлэх боломжийг Монгол улсад бий болгож байгаа юм. Түншлэлийн хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авахын тулд Кредит [...]