Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн өвд бүртгэгдсэн Бурхан Халдун уулын батламж бичгийг гардан авлаа
БНФУ-ын нийслэл Парис хотноо болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын 21 дүгээр бага хурлын төр, засгийн тэргүүн нарын хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай батламж бичгийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Боковагаас гардан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстнийхээ өв соёлыг хадгалж [...]