МОНГОЛ УЛС ГУРАВ ДАХЬ ТӨСӨЛДӨӨ ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРАЛЫН БУУРАЛТЫН КРЕДИТЭЭ ТООЦУУЛЛАА

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол-Япон улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах тухай баримт бичигт 2013 оны 1 сарын 8-ны өдөр гарын үсэг зурснаар хүлэмжийн хийн ялгаралыг бууруулахад чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ) амжилттай хэрэгжиж байна. Хамтарсан Кредит [...]