ХКОМ-ийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ олон улсын стандартыг бүрэн хангасан, байгальд ээлтэй, хүлэмжийн хий ялгаруулдаггүй, эсвэл маш бага ялгаруулдаг Японы болон бусад орны сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи ашиглах ёстой.
Японы тал ХКОМ-ын хүрээнд дээрх төсөл, арга хэмжээг Монгол улсад хэрэгжүүлэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлж төсөл, арга хэмжээний нийт зардлыг бүтнээр нь, эсвэл тодорхой хувийг нөхөн олгоно. Гэхдээ төсөл хэрэгжүүлэхийн өмнө шаардлагатай эхний хөрөнгө оруулалтыг хийх, эсвэл хөрөнгө оруулалтаа бусад эх үүсвэрээс гаргах асуудлыг урьдчилан шийдвэрлэсэн байх шаардлагатай.
Мөн уг механизмыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд манай мэргэжилтнүүдийг сургах, тэдний чадавхи боломжийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, семинар зохион байгуулна.
ХКОМ-ын бас нэг онцлог давуу тал нь хоёр орны хувийн салбарын үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдэж байгаа явдал юм.