Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны харьяа Байгаль Хамгаалах Сан болон Японы Байгаль орчны яамны дэргэдэх Даян дэлхийн байгаль орчны стратеги судлалын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр “Хамтарсан Кредит Олгох Механизмын чадавхийг бэхжүүлэх хамтын ажиллагаа”-ны хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 10-нд зохион байгуулагдах “Бага нүүрстөрөгч бүхий төслүүд” сэдэвт  хагас өдрийн семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Семинараар Хамтарсан Кредит Олгох Механизмын өнөөгийн байдал, ХКОМ-ын  төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хэмжиж тайлагнаж нотлох үйл явц болон цаашдын чиг хандлага, ХКОМ-ын хүрээнд хэрэгжүүлэх болмжтой төслүүдийн талаар хэлэлцэнэ.

Оролцохыг хүссэн хүмүүс 2015 оны 11 сарын 06-ны дотор otgoo@ncf.mn, undarmaa@ncf.mn хаягаар болон 70000743, 99197985 утсаар бүртгүүлнэ үү.

Суудлын тоо хязгаартай тул бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгэл хаагдаж болохыг анхаарна уу.

Хүндэтгэсэн,

Хамтарсан Кредит Олгох Механизмын нарийн бичгийн дарга нарын газар

IGES                       MEGDT logo                        ncf logo mon shortkk           BCM