НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн /УАӨСК/-ийнталуудын XXI бага хурал /СОР 21/ Франц улсын Парис хотноо 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эхэллээ. Энэхүү хурлыг Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нээж үг хэлсэн ба дэлхийн 150 гаруй орны удирдагчид бага хурлыг нээх ёслолын ажиллагаанд оролцсон.
Энэхүү бага хурлын хүрээнд 184 хэлэлцүүлэг болон дугуй ширээний уулзалт зохион байгуулагдах ба агаарын температурын өсөлтийг 2 хэмээр хязгаарлах зорилтод хүрэхийн тулд УАӨ-ийн эрчийг сааруулахад чиглэсэн тодорхой зорилт дэвшүүлж, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК)-ийг хэрэгжүүлэх гол механизм болсон Киотогийн Протоколыг 2020 онд орлох дараагийн шатны шинэ бичиг баримтыг олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд зөвшилцөн боловсруулж, албажуулах юм. НҮБУАӨСК-ийнталуудын XXI бага хуралд195 орны Засгийн газрын төлөөлөл, иргэний нийгэм, хувийн хэвшил, хэвлэлийн төлөөлөгч зэрэг нийт 50 мянга орчим төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд чуулганы үйл ажиллагаа, яриа хэлэлцээ 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.