3307

ТОКИО. /Xinhua/. Парист болж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн хурал”-ыг угтан, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэданхаарал хандуулахыг уриалж, Токиогийн гудамжинд мянган мянган хүн жагссан байна.

“Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ажил хэрэг болгоё” гэсэн зурагт хуудас барьж, “Ирээдүйгээ хамгаалъя” гэсэн үгийг давтан, Токиогийн төв дөх тус улсын улс төрийн төвөөс холгүй оршдог алдарт Хибия цэцэрлэгт хүрээлэнгээс дээд зэрэглэлийн Гинза худалдааны дүүрэг хүртэл 2 км-ээс илүүгүй урьдчилан тогтоосон замаар жагсагчид алхсан байна.

Дэлхийн дулааралд санаа зовж буй байгаль орчны идэвхтэй бүлгүүд болон жирийн иргэд хамтран дэлхий даяар зохион байгуулдаг цуврал жагсаалын нэг хэсэг нь байлаа.

“Дэлхийн дулааралтай дэлхий даяар тэмцэж, температурын өсөлтийг хязгаарлахад чиглэсэн мэдэгдэхүйц зорилт тавих цаг нь болсон” гэж “Сэргээгдэх эрчим хүч бол ирээдүй” гэсэн лоозон барьсан, байгаль орчны төлөө тэмцэгч, 38 настай Томо Сасаки хэлэв.

эх сурвалж:  http://climatechange.gov.mn/