Япон болон Монгол улсын Хамтарсан Кредит Олгох Механизм (JCM)-ын хүрээнд хэрэгжсэн хамгийн анхны батлагдсан 2 төслүүдийн (https://www.jcm.go.jp/mn-jp/projects/5, https://www.jcm.go.jp/mn-jp/projects/6) талаар Японы NHK телевизийн баг хүрэлцэн ирж 2015 оны 10 сарын 30,31-ны өдрүүдэд сурвалжлага хийн, Японд 2015 оны 12 сарын 8-ны өдөр NHK-ын өглөөний мэдээгээр нэвтрүүлсэн.
(Нэвтрүүлгийн линк япон хэл дээр)
NHK “ECO CHANNEL”-ын линк:
http://cgi4.nhk.or.jp/eco-channel/jp/movie/play.cgi?did=D0013773472_00000
Нэвтрүүлгийн агуулгын товч танилцуулга:
НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцийн талуудын бага хурлын үеэр Хүлэмжийн хийн ялгаралтыг дүйцүүлэн бууруулж кредит олгох механизм буюу хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэгч 16 орны Байгаль орчны яамдуудын сайд нар, төлөөлөгчид оролцсон 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болсон.
Тус хуралдааны үеэр ХКОМ-ыг хэрэгжүүлэгч анхны орон болох Монгол улсын БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг ХКОМ-ын Монгол улсад хэрэгжиж байгаа ажлын явц, үр дүнгийн талаар хийсэн ярилцлага болон төсөл хэрэгжсэн Төв аймгийн Борнуур сумын сургууль, цэцэрлэгийн багш ажилчид болон тус төслийг хэрэгжүүлсэн Японы “Сүүри-Кэйкакү” компаны хариуцсан мэргэжилтэн, мөн японы Байгаль орчны яамны ажилтны ярилцлага зэргээр төслийн хэрэгжилт, үр дүн (жилд 300 тонн орчмоор CO2-ийн ялгарлыг бууруулах) -гийн талаар танилцуулахыг зорьсон байна.