ХААН Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай Тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн хөтөлбөр /MonSeff/-ийн хүрээнд 10 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг байгуулсан байна.

Монголын тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн төслийн зээлийг эрчим хүчний хэмнэлтийг бий болгох тоног төхөөрөмж худалдан авах, эрчим хүчний алдагдлыг багасгах зорилгоор үйлдвэр үйлчилгээний газартаа засвар хийх, өргөтгөх, эрчим хүчний илүүдэл хэрэглээг багасгах техник шинэчлэл хийх зэргээр өөрийн эрчим хүчний хэрэглээний зардлыг 15% ба түүнээс дээш хувиар бууруулах аж ахуйн нэгж байгууллагуудад олгох юм.
Мөн сэргээгдэх эрчим хүч ашиглахаар зорьж буй байгууллагууд хамрагдах боломжтой.

Төслийн зээлийн дээд хэмжээ нь 2,5 сая ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг байх ба зээлийн хугацаа 5 хүртэл жил байна.

Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хаан банкны https://www.khanbank.com/mn/813 холбоосоор болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай Тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн хөтөлбөрийн вэбхуудаснаас авах боломжтой юм байна.

http://www.monseff.com/index.asp