Японы Байгаль Орчны яамны дэргэдэх ХКОМ-ын 2017 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх Загвар төслүүдийн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийн бичгийн газар болох Даян Дэлхийн Байгаль Орчны Төв сан (ДДБОТС)-аас Загвар төслүүдийн санхүүжилтийн хөтөлбөрийн 2 дахь сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
- Зорилго
Энэхүү загвар төслийн зорилго нь хөгжиж буй орнуудад нүүрстөрөгч багатай технологийг нэвтрүүлж ХүХ-н ялгаралтыг бууруулах төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
- ХКОМ-ын санхүүгийн дэмжлэгийг хэн авах эрхтэй вэ?
Япон талын хуулийн этгээд(үүд) болон Монгол талын хуулийн этгээд(үүд) хамтран олон улсын консорциум байгуулан ХКОМ-ын загвар төслийн санхүүгийн дэмжлэгийг авах эрхтэй. Олон улсын консорциумыг төлөөлөн Япон талын хуулийн этгээд нь ХКОМ-ын төсөл болох өргөдөлөө илгээсэн байна.
- Загвар төслүүдийн хэрэгжилтийн хугацаа
Загварын төслийн хэрэгжилтийн хугацаа (өөрөөр хэлбэл байгууламжийг суурилуулах, төлбөрийг бүрэн хийх хугацаа) нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл бөгөөд санхүүгийн мэдэгдлийн гэрээний заасан өдрөөс эхлэн мөрдөнө. Энэ хугацаанаас өмнө болон дараа нь гэрээ байгуулах буюу худалдан авах захиалга энэ загварт хамрагдахгүй.
- Төсөл хүлээн авах хугацаа
Баасан гараг, 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл.
- Даян дэлхийн байгаль орчны тав сан саналыг хүлээн авах хугацаа 10:00 – 12:00 болон 13:00 – 17:00 (Бямба, ням гараг, бүх нийтийн амралтын өдрүүдээс бусад)
- Санхүүгийн дэмжлэгийн боломжоос шалтгаалан зарлагдсан хугацаа дуусахаас өмнө анкет хүлээн авах хугацаа хаагдах боломжтой гэдгийг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг jcm-sbsd (at) gec.jp хаяг руу “Лавлагаа: 2 дахь сонгон шалгаруулт ” гэж илгээнэ лавлана уу.