Япон улсын Байгаль Орчны яамны дэргэдэх ХКОМ-ын төслүүдийн санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Даян Дэлхийн Байгаль Орчны Төв сан (ДДБОТС)-аас 2018 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх Загвар төслүүдийн ХОЁР дахь сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Зорилго:
Энэхүү загвар төслийн зорилго нь хөгжиж буй орнуудад нүүрстөрөгч багатай технологийг нэвтрүүлж ХүХ-н ялгаралыг бууруулах төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
ХКОМ-ын санхүүгийн дэмжлэгийг хэн авах эрхтэй вэ?
Япон талын хуулийн этгээд(үүд) болон Монгол талын хуулийн этгээд(үүд) хамтран олон улсын консорциум байгуулан ХКОМ-ын загвар төслийн санхүүгийн дэмжлэгийг авах эрхтэй. Олон улсын консорциумыг төлөөлөн Япон талын хуулийн этгээдээр дамжуулан ХКОМ-ын төсөлд хамрагдах өргөдөлөө илгээнэ.
Загвар төслүүдийн хэрэгжилтийн хугацаа:
Загварын төслийн хэрэгжилтийн хугацаа (өөрөөр хэлбэл барилгын ажил, тоног төхөөрөмжийн суурилуулалт, санхүүжилт олгогдох хугацаа) нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл буюу санхүүгийн мэдэгдлийн гэрээнд заасан өдрөөс эхлэн мөрдөнө. Энэ хугацаанаас өмнө болон дараа нь гэрээ байгуулах буюу худалдан авах захиалга энэ загварт хамрагдахгүй.
Төсөл хүлээн авах хугацаа:
Төслийн баримт бичгийг 2018 оны 08 дугаар сарын 27-ний Даваа гарагаас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хүлээн авна. (Бямба, ням гараг болон бүх нийтийн амралтын өдрүүдээс бусад)
Санхүүгийн дэмжлэгийн боломжоос шалтгаалан зарлагдсан хугацаа дуусахаас өмнө анкет хүлээн авах хугацаа хаагдах боломжтой гэдгийг анхаарна уу.