Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр Монгол-Япон хоёр улсын “ Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл ” буюу Хамтарсан Кредит Олгох Механизмыг 2013 оноос өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд манай улсад тус механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл, хөтөлбөрийн судалгааны ажлуудыг хийн үр дүнд нь цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой төслүүдээ хэрэгжүүлсээр ирсэн.

ХКОМ нь хоёр орны Хамтарсан Хорооноос албажуулсан дүрэм журам, удирдамжийг мөрдлөг болгон бодит үйл ажиллагаан дээр суурилсан механизм бөгөөд судалгаанд суурилсан аргазүй, байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлуудыг цогцоор шийдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой бөгөөд өнөөдрийн байдлаар манай улсад сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, эрчим хүчний хэмнэлт, халаалтын асуудлыг шийдэхтэй холбоотой хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна.

Эдгээр төслүүд нь Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжил болон эрчим хүчийг зүй зохистой ашиглахад шаардлагатай хөрөнгө оруулалт, технологи дамжуулалт, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд олон улсын стандард, дүрэм журмын дагуу хэрэгжиж хувь нэмрээ оруулсаар байна.

Энэхүү гарын авлагыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон ХКОМ-ын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж буй дотоод, гадаадын түншүүд, төсөл хэрэгжүүлэгч талуудад зориулан ХКОМ-ын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бүхий л шаардлагатай мэдээллийг цогцоор ойлголтыг өгөхийг зорин Монгол дахь ХКОМ-ын нарийн бичгийн газраас эрхлэн боловсруулж гаргав.

Дараах линкээр орж гарын авлагатай танилцана уу.

http://www.jcm-mongolia.com/wp-content/uploads/2021/03/JCM-Handbook-Mongolia.pdf

ХКОМ-ын хүрээнд нийт хөрөнгө оруулалтынхаа 50 хүртэл хувийн санхүүжилтийг Япон улсын буцалтгүй тусламжийн дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа