Япон улсын Байгаль Орчны яамны дэргэдэх ХКОМ-ын төслүүдийн санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Даян Дэлхийн Байгаль Орчны Төв сан (ДДБОТС)-аас 2021 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх Загвар төслүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Энэ санхүүгийн жилээс эхлэн “Хамтарсан инновацийг хэрэгжүүлэхэд чиглэсэн нүүрстөрөгч бага бүхий технологийг үзүүлэх төсөл” хөтөлбөрийг эхлүүлж байна. Тухайн санал болгож байгаа төсөл нь Хамтарсан инновацийг хэрэгжүүлэхэд чиглэсэн нүүрстөрөгч бага бүхий технологийг үзүүлэх төсөлд хамрагдах боломжтой бол тухайн төслийг хүсэлт гарган өргөдлийн ангиллыг өргөдөл өгсний дараа өөрчлөх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг ХКОМ-ын гарын авлагаас харна уу.
http://www.jcm-mongolia.com/wp-content/uploads/2021/03/JCM-Handbook-Mongolia.pdf
- Зорилго:
Энэхүү загвар төслийн зорилго нь хөгжиж буй орнуудад нүүрстөрөгч багатай технологийг нэвтрүүлж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.
2. ХКОМ-ын санхүүгийн дэмжлэгийг хэн авах эрхтэй вэ?
Япон талын хуулийн этгээд(үүд) болон Монгол талын хуулийн этгээд(үүд) хамтран олон улсын консорциум байгуулан ХКОМ-ын загвар төслийн санхүүгийн дэмжлэгийг авах эрхтэй. Олон улсын консорциумыг төлөөлөн Япон талын хуулийн этгээдээр дамжуулан ХКОМ-ын төсөлд хамрагдах өргөдөлөө илгээнэ.
3. Загвар төслүүдийн хэрэгжилтийн хугацаа:
Загварын төслийн хэрэгжилтийн хугацаа (өөрөөр хэлбэл барилгын ажил, тоног төхөөрөмжийн суурилуулалт, санхүүжилт олгогдох хугацаа) нь 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл бөгөөд санхүүгийн мэдэгдлийн гэрээнд заасан өдрөөс эхлэн мөрдөнө. Энэ хугацаанаас өмнө болон дараа нь гэрээ байгуулах буюу худалдан авах захиалга энэ загварт хамрагдахгүй.
4. Төсөл хүлээн авах хугацаа:
Даян дэлхийн байгаль орчны төв сан байгууллага нь ХКОМ-ын загвар төслүүдийн тендерийн материалыг 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 10:00 – 12:00 болон 13:00 – 17:00 цагийн хооронд (Бямба, ням гараг болон бүх нийтийн амралтын өдрүүдээс бусад) хүлээн авна.
(Япон улсын Засгийн газраас тухайн жилд төсөвлөгдсөн санхүүгийн дэмжлэгийн боломжоос шалтгаалан тендерийн зарлагдсан хугацаа нь хугацаанаасаа өмнө хаагдах боломжтой гэдгийг анхаарна уу.)
*Доорх хуудаснаас цагын бүсийн хөрвүүлэгчийг ашиглаж болно.
https://www.timeanddate.com/worldclock/converter.html
5. Мэдээлэл:
Нэмэлт мэдээлэл асуултыг дараах формыг бөглөн ДДБОТСан руу илгээнэ үү. contact form.
6. ХКОМ-ын загвар төслүүдийн жендерийн тэгш байдлын удирдамж
“ХКОМ-ын загвар төслийн жендэрийн тэгш байдлын удирдамж”-ын талаар харна уу. http://www.jcm-mongolia.com/wp-content/uploads/2021/03/JCM-Handbook-Mongolia.pdf
Бичиг баримтын жагсаалт:
- Recent Development of the Joint Crediting Mechanism (JCM) [PDF]
- Guidelines for Submitting Proposals (Tentative translation) [PDF]
- Overview of JCM Eco Lease scheme [PDF]
- Guideline on Gender Equality for the JCM Model Project[PDF]
- Agreement on International Consortium (Example for the JCM Model Project) [WORD]
- Agreement on International Consortium (Example for the Eco Lease Project)[WORD]
- Project Idea Note for the JCM Model Project (Form No.3-0b) [WORD]
- Agreement on the Allocation of JCM Credits (Form No.5 for the JCM Model Project) [WORD]
- Agreement on the Allocation of JCM Credits (Form No.5 for the Eco Lease Project) [WORD]