• Зорилго:

ХКОМ-ын Загвар төслүүд нь 2021 оны 6 дугаар сард Японы Байгаль Орчны яамнаас гаргасан “Нүүрстөрөгчгүйжүүлэх дэд бүтцийн санаачилга”, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас баталсан “Дэлхийн дулаарлын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу ХКОМ-ыг хэрэгжүүлэгч түнш орнуудын хэрэгцээг харгалзан нүүрстөрөгчгүйжүүлэх тэргүүлэх технологийг нэвтрүүлэх замаар дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой.

Япон улсын Байгаль Орчны яамны дэргэдэх ХКОМ-ын төслүүдийн санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Даян Дэлхийн Байгаль Орчны Төв сан (GEC)-аас 2023 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх Загвар төслүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  https://gec.jp/jcm/kobo/mp230406/

  • ХКОМ-ын санхүүгийн дэмжлэгийг хэн авах эрхтэй вэ?

Япон талын хуулийн этгээд(үүд) болон Монгол талын хуулийн этгээд(үүд) хамтран олон улсын консорциум байгуулан ХКОМ-ын загвар төслийн санхүүгийн дэмжлэгийг авах эрхтэй. Олон улсын консорциумыг төлөөлөн Япон талын хуулийн этгээдээр дамжуулан ХКОМ-ын төсөлд хамрагдах өргөдлөө илгээнэ.

  • Төсөл хүлээн авах хугацаа:

Даян дэлхийн байгаль орчны төв сан байгууллага нь ХКОМ-ын загвар төслүүдийн тендерийн материалыг 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл хүлээн авна.

(Япон улсын Засгийн газраас тухайн жилд төсөвлөгдсөн санхүүгийн дэмжлэгийн боломжоос шалтгаалан тендерийн зарлагдсан хугацаа нь хугацаанаасаа өмнө хаагдах боломжтой гэдгийг анхаарна уу)

 

*****Тэмдэглэл*****

ХКОМ-ын загвар төсөл нь Японы Байгаль Орчны яамны санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр юм. ДДБОТС байгууллагад ирүүлсэн төслийн саналыг үнэлсний дараа “Төслийн саналын тэмдэглэл”-ийг (PIN) ХКОМ-ын нарийн бичгийн даргаар дамжуулан Хамтарсан хороонд (ХХ) хүргүүлэхийг анхаарна уу. ХХ–ны “татгалзах зүйлгүй” шийдвэрийн дараа төслийг ХКОМ-ын загвар төслөөр баталгаажуулна. Төслөөр баталгаажсаны дараа төслийн аргачлал боловсруулах, мониторинг, нотолгоо хийх, бүртгэх үйл явцыг багтаасан ХКОМ-ын төслийн үе шат эхэлнэ.

*************