(1) Япон Улсын Байгаль Орчны яамны дэргэдэх ХКОМ-ын төслүүдийн санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Даян Дэлхийн Байгаль Орчны Төв сан (GEC)-аас 2024 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх Загвар төслүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://gec.jp/jcm/kobo/mp240405/
(2) Зорилго:
Япон Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, сааруулах Япон Улсаас оруулж буй хувь нэмрийг зохих түвшинд үнэлэхийн тулд Хамтарсан Кредит Олгох Механизмыг (ХКОМ)-ыг хэрэгжүүлэгч түнш орнуудын хэрэгцээг харгалзан нүүрстөрөгчгүйжүүлэх тэргүүлэх технологийг нэвтрүүлэх замаар дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой. Япон Улсын санаачилсан энэхүү түншлэлд 29 улс нэгдэн орон ХКОМ-ыг хэрэгжүүлж байна.
ХКОМ-ын хэрэгжилтийг дэмжих зорилгоор Япон Улсын Байгаль орчны яам (ЯБОЯ)-аас Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (JICA) болон Засгийн газрын харьяа бусад санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийн хөтөлбөрүүдтэй хамтран ажиллахыг багтаасан ХКОМ-ын Загвар Төслийг хэрэгжүүлсээр ирсэн. Энэхүү загвар төслийн зорилго нь хөгжиж буй болон бусад улс орнуудад нүүрстөрөгчгүйжүүлэх тэргүүлэгч технологийг ашиглан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд Япон Улс болон түнш орны хүлэмжийн хийг бууруулах зорилтод тооцуулах кредитийг олгоно.
Түүнчлэн, ХКОМ-ын Загвар төслүүд нь 2021 оны 6 дугаар сард Японы Байгаль Орчны яамнаас гаргасан Нүүрстөрөгчгүйжүүлэх дэд бүтцийн санаачилга, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас баталсан Дэлхийн дулаарлын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ХКОМ-ыг хэрэгжүүлэгч түнш орнуудын хэрэгцээг харгалзан нүүрстөрөгчгүйжүүлэх тэргүүлэх технологийг нэвтрүүлэх замаар дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой.
(3) ХКОМ-ын санхүүгийн дэмжлэгийг хэн авах эрхтэй вэ?
Япон талын хуулийн этгээд(үүд) болон Монгол талын хуулийн этгээд(үүд) хамтран олон улсын консорциум байгуулан ХКОМ-ын загвар төслийн санхүүгийн дэмжлэгийг авах эрхтэй. Олон улсын консорциумыг төлөөлөн Япон талын хуулийн этгээдээр дамжуулан ХКОМ-ын төсөлд хамрагдах өргөдлөө илгээнэ.
(4) Төсөл хүлээн авах хугацаа:
Даян дэлхийн байгаль орчны төв сан байгууллага нь ХКОМ-ын загвар төслүүдийн тендерийн материалыг 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авна. (Япон улсын Засгийн газраас тухайн жилд төсөвлөгдсөн санхүүгийн дэмжлэгийн боломжоос шалтгаалан тендерийн зарлагдсан хугацаа нь хугацаанаасаа өмнө хаагдах боломжтой гэдгийг анхаарна уу)
(5) Тодруулга
ХКОМ-ын загвар төсөлтэй холбоотой асуулт, тодруулах зүйл байвал энэхүү холбоо барих маягт-ыг бөглөн илгээнэ үү.
(6) ХКОМ-ын загвар төслийн жендерийн бодлого
ХКОМ-ын загвар төслийн жендерийн тэгш байдлыг хангах удирдамжийг эндээс үзнэ үү.
(7) Зөвлөлдөх уулзалт хүсэх тухай
Даян Дэлхийн Байгаль орчны төв сан байгууллага нь ХКОМ-ын загвар төсөлд оролцох хүсэлтэй байгууллагуудад төсөл боловсруулахад туслах зорилгоор өргөдөл хэрхэн гаргах талаар зөвлөгөө өгдөг. (jcm-info@gec.jp хаягаар зөвлөлдөх маягт-ыг бөглөж илгээх)